Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-08-03 • 1м унших

АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосиг Тайваньд гэнэтийн айлчлал хийсэн нь Хятад, Тайванийн асуудлыг улам хурцатгаж, дэлхий нийтийн анхаарлыг төвд оруулав. 

АНУ-ЫН 26 СЕНАТОР ПЕЛОСИГИЙН АЙЛЧЛАЛЫГ ДЭМЖИВ

АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байдены хувьд Пелосигийн энэ айлчлалыг албан бус гэж тодотгосон. Тэгвэл "Ардчиллыг хамгаалахын төлөө" үүнийг хийсэн гэж мэдэгдсэн Пелосигийн айлчлалыг АНУ-ын 26 сенатор хамтарсан мэдэгдэл хийж, дэмжиж буйгаа илэрхийлэв. 

Пелоси Тайваньд /2022.08.02-ны 22:44 цаг/ газардсаныхаа дараа "Дэлхий нийт дарангуйлал, ардчиллын нэгий сонгох мөчлөгт ирээд байна. Бид Тайваньд айлчилснаар ардчиллын төлөөх амлалтаа хүндэтгэж байна" хэмээн жиргэсэн.

Америк чипний үйлдвэрлэлийг Хятадтай өрсөлдөхүйц ХҮЧИРХЭГЖҮҮЛНЭ ГЭВ

Түүний хувьд өнөөдөр Тайваний парламентад үг хэлж, Ерөнхийлөгч Цай Инвэньтэй болон хүний ​​эрхийн төлөө тэмцэгчидтэй уулзжээ. Тэрээр Ерөнхийлөгч Цай Ин Вэнийг Тайванийг удирдаж байгаад талархаж, парламент хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг уриалсан бол Тайванийн парламентад үг хэлэх үеэрээ "Бид Тайванийг дэлхийн хамгийн эрх чөлөөт нийгэмлэгүүдийн нэг гэдгийг сайшааж байна" гэжээ. Мөн "Америкийн чипний үйлдвэрлэлийг Хятадтай өрсөлдөхүйц хүчирхэгжүүлэх зорилготой АНУ-ын шинэ хууль тогтоомж нь АНУ-Тайванийн эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү их боломжийг олгох болно" гэдгийг онцолсон байна.

Пелоси Тайваньд очсон АНУ-ын анхны Төлөөлөгчдийн танхимын дарга биш ч (Ньют Гингрич 1997 онд айлчилж байсан) түүний айлчлал Бээжин, Вашингтон хоёрын харилцааг эрс муутгаж орхив. Учир нь Тайванийг Хятадтай эдийн засаг, цэрэг арми, геополитикийн хувьд 25 жилийн өмнөхтэй харьцуулахад хавьгүй илүү хүчирхэг болсон үед нь ирснээрээ онцлог гэдгийг судлаачид тодотгож буй.

Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд өөрийн мэдэлд оруулахын тулд шаардлагатай гэвэл хүч хэрэглэхээ мэдэгдсээр ирсэн. Тиймээс АНУ энэ айлчлалыг Тайванийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах шалтаг болгон ашиглахгүй байхыг Хятадад анхааруулаад байна.

ХЯТАД ТАЙВАНЬТАЙ ХИЙДЭГ ЗАРИМ ЭКСПОРТ, ИМПОРТОО ЗОГСООВ

Хятад улс АНУ-ын сүүлийн 25 жилийн хугацаанд Тайваньд хийсэн дээд хэмжээний энэхүү айлчлалыг Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байна гэж буруушааж буй. Үүнтэй холбогдуулан Бээжин дэх АНУ-ын элчин сайдыг дуудаж, Тайваниас хэд хэдэн хөдөө аж ахуйн импортыг зогсоосноо мэдэгдээд байна.

Тухайлбал, Хятад улсын Гаалийн газраас Тайванаас орж ирэх цитрус жимс зэрэг зарим бүтээгдэхүүний импортыг түр зогсоосон бол Худалдааны яам нь Тайвань руу байгалийн элс экспортлохоо зогсоосноо мэдэгдлээ.

ТАЙВАНИЙН АГААРЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ БҮСЭД ХЯТАДЫН 21 ОНГОЦ ОРЖ ИРСЭН Ч ПЕЛОСИ АЮУЛГҮЙ ГАЗАРДЖЭЭ

Пелосиг Тайвань руу нисч байх үед Хятад улс Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүс буюу ADIZ руу 21 цэргийн онгоц илгээсэн байсан талаар Тайванийн Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

Тодруулбал, Ардын чөлөөлөх армийн Агаарын цэргийн хүчний 10 Шэньян J-16 сөнөөгч онгоц, Шэньян J-11 сөнөөгч 8 онгоц, KJ-500 агаарын эрт зарлан мэдээлэх, хянах нэг нисэх онгоц, Шаанси Y-9 электрон байлдааны онгоц, Шаанси Y-8 нэгийг тус тус илгээснийг Тайванийн ADIZ-ийн баруун өмнөд буланд хянаж байсан гэжээ. 

Үүний хариуд Тайвань нисэх онгоц илгээж, радиогоор сэрэмжлүүлэг өгч, PLAAF онгоцуудыг хянахын тулд агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системийг байрлуулж ажиллажээ. ADIZ гэдэг нь тухайн улсын агаарын орон зайг давж, нислэгийн удирдагчид ирж буй онгоцноос өөрсдийгөө таниулахыг хүсдэг газар нутаг буюу агаарын довтолгооноос хамгаалах бүс юм.

Нийтдээ энэ сарын байдлаар Хятад улс Тайванийн таних бүс рүү 22 сөнөөгч онгоц, гурван споттер онгоц зэрэг 25 цэргийн онгоц илгээжээ.

Пелосигийн айлчлалыг "Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдалд ноцтой хохирол учруулж, Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндэст ноцтой нөлөө үзүүлж, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой халдаж байна гэж Хятадын ГХЯ-аас мэдэгдсэн. Мөн АНУ Тайваньтай албан ёсны дипломат харилцаагүй ч Америкийн хуулиар өөрийгөө хамгаалах хэрэгслээр хангах үүрэгтэй. АНУ-ын албаны хүмүүс Тайваньд айлчилж байгаа нь тус арлын тусгаар тогтнолыг дэмжигчдэд урам зориг өгсөн дохио гэж Хятад улс үзэж байна.

Тайвань арлын ирээдүйг зөвхөн Тайваний ард түмэн шийдэж чадна гэж мэдэгджээ.

Хятадын Ардын чөлөөлөх арми маргаашнаас буюу энэ сарын 4-7-ны хооронд Тайвань арлын ойролцоох зургаан бүсэд шууд галын сургуулилт болон бусад цэргийн сургуулилтуудыг хийхээ зарласан юм. Заасан хугацаанд тухайн бүсэд өөр бусад онгоц нэвтрэхийг хориглоод байна.

8-р сарын 4-7-ны хооронд Хятадын цэргийн сургуулилт хийх бүсүүдийг харуулсан газрын зураг.  (PLA зураг)

Үүний хариуд Тайванийн Батлан хамгаалах яамнаас арлын эргэн тойронд сургуулилт хийж, гол боомт, хотуудыг заналхийлэхийг оролдож, ард иргэдийг айдас түгшүүрт автуулах гэсэн оролдлого. Шаардлагатай үед шийдэмгий шийдвэр гаргаж ажиллах болно" гэдгээ мэдэгдээд байна. 
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
15 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
16 цагийн өмнө • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
16 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
2026-03-01 • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх