Т.Гал
Т.Гал - Сэтгүүлч
2022-08-02 • 1м унших

Япон, БНСУ, Австрали, Шинэ-Зеландын төрийн тэргүүд хүрэлцэн ирж NATO-ийн дээд хэмжээний уулзалтанд оролцсон нь Энэтхэг-Номхон далайн театр Умард Атлантын эвслийн ашиг сонирхлын бүс бөгөөд БНХАУ-ын зүгээс учруулах аюул заналыг тогтооно барихад тус бүс нутагт шинэ түнш-холбоотнуудаар (гишүүнчлэл биш) эгнээгээ тэлэх эрмэлзлээ харуулсан явдал болов.

Цаашид NATO-ийн гишүүд болон Энэтхэг-Номхон далай дахь холбоотнууд нь аюулгүй байдлын нэгдсэн формат руу шат дараатай ойртож бодлогын асуудлаар зөвлөлдөж, үйл ажиллагаагаа уялдуулж, технологио хуваалцаж, тагнуулын мэдээллээ харилцан солилцож, зэвсэглэл, батлан хамгаалахын болон дэд бүтцийн төслүүд хамтран хэрэгжүүлэх чиг төлөв яригдаж эхэллээ. Мөн яг энэ цаг үед NATO-ийн Энэтхэг-Номхон далай дахь бодлогын тухай БНХАУ-ын ГХЯ хатуу шүүмжилж “АНУ-ын шинэ өнгөлзлөг Азийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулна. NATO Энэтхэг-Номхон далайн бүс нутагт сөргөлдөөний шинэ сүүдэр тусгаж байна.” гэсэн агуулгатай мэдэгдэл гаргаад байна.

2022 онд ОХУ-ын Украинд үйлдсэн түрэмгийлэл Европ тивийн өмнөх 70 жилийн аюулгүй байдлын архитектурыг бүрэн өөрчиллөө. 200 жил төвийг сахисан Швед, 70 жил эвсэлд үл нэгдэж явсан Финланд улсуудад олон нийтийн санаа бодол эрс эргэж NATO-д элсэж байна. NATO-д элсэх хүсэлтэй Гүрж, Босни-Герцеговин улсуудын асуудлаар тус эвслийн удирдлагууд байр сууриа дахин тодруулж шаардлага хангасан нөхцөлд гишүүнчлэлийн нээлттэй хаалганы бодлого ижил үйлчлэхийг мэдэгдэв. NATO-ийн ажиллагааны орон зай нь: Агаар мандал, Далай тэнгис, Хуурай газар, Кибер орон зай, Сансрын орон зай, Мэдээллийн орон зай, Когнитив түвшнүүд гэсэн үндсэн чиглэлүүдээс гадна Дүрвэгчдийн асуудал, Цаг уурын өөрчлөлт, Эрчим хүчний аюулгүй байдал, Ногоон шилжилт гэсэн шууд цэрэг дайны бус асуудлуудаар өргөжин тэлж байна.

NATO өөрийн онцгой бөгөөд хамгийн чухал түншээр Европын Холбоог нэрлэж байна. Евро-Атлантын орон зай төдийгүй глобал түвшинд NATO цаашид бодлого, үйл ажиллагаагаа заавал Европын Холбоотой зөвшилцөж уялдуулж явуулснаар Евро-Атлантын блок үүсгэж, илүү хүчтэй, илүү нөлөөтэй эвсэл болох тухай шинэ стратегийн баримт бичгийн 43-р зүйлд тодорхой дурьджээ. Мөн үүний хамт Европын Холбооны аюулгүй байдлын асуудалд тус холбооны гишүүн бус NATO-ийн гишүүд (АНУ, Их Британи, Канад, Норвеги, Турк, Исланд, Албани, Монтенегро, Умард Македони улсууд) заавал оролцож байж Евро-Атлантын блокийн аюулгүй байдал хангагдахыг заажээ.

Мадридын уулзалт ба АНУ

Өрнөдийн ертөнцийн тэргүүлэх гүрэн болох АНУ-ын хувьд NATO-ийн Мадридын уулзалт онцгой ач холбогдолтой болж өнгөрлөө. АНУ нь XXI-р зуунд:

  1. Евро-Атлантын орон зайд АНУ-NATO, АНУ-Европын Холбоо гэсэн холбоотны түншлэл үүсгэж ОХУ-тай стратегийн өрсөлдөөн өрнүүлж байна.
  2. Энэтхэг-Номхон далайн орон зайд АНУ нь QUAD, AUKUS, PBP гэсэн эвсэл, түншлэлүүддээ (Үүний дээр АНУ энэ бүс нутагт 2 талт харилцаатай олон холбоотонтой) тулгуурлан БНХАУ-тай стратегийн өрсөлдөөн эхлүүлээд байна.

NATO-ийн уулзалтанд Япон, БНСУ, Австрали, Шинэ-Зеландыг урихын хамт “NATO–2030” баримт бичигт БНХАУ-ыг ирээдүйн аюул занал, гол өрсөлдөгч гэж тусгуулж чадсанаар 2022-2030 он, 2030-2040 оны хоёр аравны хугацаанд АНУ геостратегийн хоёр үндсэн театраа нэгтгэж холбоотнуудаа нэг форматад оруулах урт хугацааны төлөвлөгөө хэрэгжүүлж буй дүр зураг тодорч байна. Украины хямралын дараа Тайваний асуудал хөндөгдөх үед АНУ-ын хувьд дангаараа биш, эвсэл холбоотнуудаараа БНХАУ-ын эсрэг сөрөн зогсох суурь бэлтгэл ажил NATO-ийн форматаар дамжуулан хийгдэж байгааг Мадридад болсон уулзалт, хэлэлцэн баталсан баримт бичгүүд нь харуулж байна.

Геостратегийн хоёр үндсэн театрын салангид холбоотнууд нь аажмаар нэг формат руу шилжсэнээр АНУ-ын цэрэг-аж үйлдвэрийн хүчирхэг цогцолбор цаашид их хэмжээний зэвсгийн захиалга авах (Тухайлбал: Олон үүрэгт F-35 сөнөөгч онгоцны хамтарсан төсөл), тогтвортой урт хугацаанд зэвсэг хэрэгсэл нийлүүлэх гэрээ байгуулах, логистикийн зардлаа холбоотнуудтайгаа хуваалцах, онцгой хэрэгцээт таваар, түүхий эдийнхээ хэрэгцээг (өндөр технологийн чип, газрын ховор элемент г.м) нэг нийлүүлэлтийн сувагт оруулах, эрчим хүчний эх үүсвэрүүдэд хяналт тавих, худалдааны ашигтай хэлцэл байгуулах зэрэг асар олон давуу тал өөртөө үүсгэх юм. ОХУ-ын Украинд өрнүүлж буй дайн болон БНХАУ-ын учруулах аюул заналын тухай сэдэв нь АНУ-ын хувьд геополитик, геостратеги, гео-эдийн засгийн олон зорилтоо хангаж биелүүлэх таатай суурь нөхцөлт-шалтгаан болж буйг онцлон дурьдах нь зүйтэй.

ОХУ-Украины дайн нь олон жилийн турш NATO-д яригдаж байсан төсвийн суурь асуудлыг нэг талд нь чиглүүлж өгөв. ОХУ-Украины мөргөлдөөн 2014 онд эхэлсний дараа 2015 аас 2021 оны хугацаанд NATO-ийн орнуудын батлан хамгаалахын төсөв $294.2 тэрбумаар нэмэгдэж $1.189 их наяд хүрээд байна. Эвслийн хүрээнд гишүүн орнууд батлан хамгаалахын төсвөө ДНБ дор хаяж 2% д хүргэх тухай зарчмын үүрэг амлалт биелэгдээгүй явсаар ирсэн бөгөөд Мадридын уулзалтаар 2024-2030 он гэхэд бүх гишүүд 2% босгод хүрэх амлалтаа биелүүлэхээр тогтож “NATO–2030” баримт бичигтээ тусгалаа. Эвслийн гишүүд дундаас олон жил энх тайванч чиглэл барьж ирсэн ХБНГУ батлан хамгаалах төсвөө ирэх 4 жилд нэмэлт 100 тэрбум еврогоор нэмж 2% руу ойртсон, Их Британи улс 2030 онд батлан хамгаалах төсвөө 2.5% д хүргэхээр зарласан зэрэг улс төрийн мэдэгдлүүд гарч яваандаа улс орнууд дахин зэвсэглэлээр хөөцөлдөх, Өрнөдийн батлан хамгаалах аж үйлдвэрүүд их хэмжээний захиалга авах төлөв ажиглагдаж байна.

АНУ-ын хувьд батлан хамгаалахын төсөв нь ДНБ 3.47% хүрдэг тул бусад гишүүн орнууд 2% босго дээрээ ирснээр эвслийн хүрээнд батлан хамгаалах зардлаа хуваалцаж АНУ-д ноогддог ачаалал үлэмж хэмжээгээр хөнгөрөх болно.

“NATO-2030” ба Монгол улс

Монгол улс–NATO ийн түншлэл 17 жилийн баялаг уламжлалтай. 2009 оноос эхлэн Монголын цэрэг дайчид Афганистанд NATO-ийн тэргүүлсэн эвслийн цэргийн ажиллагаанд 12 жил үүрэг гүйцэтгээд 2021 онд үүргээ амжилттай гүйцэтгэж дуусгасан. NATO Монгол улсыг итгэлтэй, чадамжтай түнш гэж өндрөөр үнэлдэг тул урт хугацаанд батлан хамгаалах чадавхийг нь бэхжүүлэх, цэрэг дайчдыг нь сургах олон ажил, төсөл хэрэгжүүлдэг ба 2017-2021 онд Монголд Кибер аюулгүй байдлын төв байгуулахад иж бүрэн тусламж үзүүлсэн.

Шинэ гаргасан “NATO–2030” стратегийн үзэл баримтлалынхаа талаар 2022-оны 1-р сарын 31-нд NATO глобал түншүүддээ мэдээлэл өгч зөвлөгөөн зохион байгуулахдаа Монгол улсыг урьж оролцуулсан. Шинэ зуунд үүсэх аюулгүй байдлын орчин, уламжлалт ба шинэ аюул заналын эсрэг NATO стратегийн чиглэлээ шинэчлэн батлахдаа Монгол улсыг глобал түншээ гэж харж хамтын ажиллагааны хэв шинжээ тодорхойлж, үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, цаашдын түншлэлийн бодлогын хүрээгээ тодорхойлох зорилготой мессэж өгсөөр байна.

NATO-ийн хувьд ОХУ-тай өрнүүлж буй шууд бус стратегийн тэмцлийнхээ зэрэгцээ ОХУ-БНХАУ ын болзошгүй ойртолтоос ихээхэн сэрэмжилж анхаарал хандуулж буйгаа шинэ стратегийн баримт бичигтээ (13-р зүйл) илэрхийлсэн. Монголын стратегийн түншүүд болох Япон, БНСУ ил тодоор NATO-той ойртон түншилж эхэллээ. Монголын ойрын түншүүд Австрали, Шинэ-Зеланд улсууд мөн л NATO-ийн стратегийн чиглэлтэй бодлого, үйл ажиллагаагаа уялдуулахаар боллоо. Монголын гадаад бодлогын тэргүүлэх хоёр чиглэл болох хөрш ОХУ, БНХАУ нь NATO-той шууд бус дайн, стратегийн өрсөлдөөн явуулж байна. Энэ нөхцөлд ОХУ, БНХАУ-ын яг дунд тусгаарлан орших геостратегийн түлхүүр байрлалтай Монгол улсыг сонирхох талуудын сонирхол, эрх ашиг, тоглолт идэвхтэй өрнөж эхлэж байна. (Хавсралт-4)

Олон улсын харилцаа, глобал аюулгүй байдлын орчин эрс өөрчлөгдөж буй нөхцөлд Монгол улс гадаад аюулгүй байдлын орчны нарийвчилсан судалгаа хийж цаашид Умард Атлантын Гэрээний Байгууллагатай түншлэх замын зургаа тодорхойлж өөрийн бодлого, үзэл баримтлал, хариу арга хэмжээг уялдуулж үндэсний эрх ашигтаа тохируулан шинэчлэх шаардлага үүсээд байна. Уламжлалт бус шинэ аюул занал, сөргөлдөөний орон зай болох Кибер дайн, Гибрид дайн, Когнитив дайн, Квантын тооцооллын хөгжил, Нано-биотехнологийн хөгжил, Сансрын аюулгүй байдлын чиглэлүүдэд Монгол улсын чадавхийг бэхжүүлэх тал дээр NATO хамгийн том тусламж үзүүлэх бололцоотойг онцлон дурьдах нь зүйтэй. Монголын хувьд 2 талт харилцаа, бүс нутаг, глобал түвшинд гээд олон талбарт тоглолт хийх том боломж нээгдэж буйг NATO-ийн Мадридын уулзалт бүрэн нээн харууллаа.

Эх сурвалж: Аюулгүй байдал, судлалын хүрээлэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ
16 цагийн өмнө • 1м унших
Шууд
Хүй долоон худаг руу 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна
16 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Г.Занданшатар:Уламжлалт өв соёлыг хадгалсан бэлчээрийн мал аж ахуйн уламжлалыг хадгалж хамгаалахад онцгойлон анхаарна
2025-06-27 • 1м унших
Шууд
Түймрийн улмаас учирсан хохирол 6 тэрбум төгрөгт хүрчээ
2025-06-27 • 1м унших
Улс төр
Гаалийн даргыг “гадуурхах” ажиллагаа эрчимжлээ
2025-06-27 • 1м унших
Шууд
Казахстан улс Монголоос 500 ямаа худалдаж авахаар төлөвлөжээ
2025-06-27 • 1м унших
Шууд
Амралтын өдрөөр ХӨСҮТ ажиллана
2025-06-27 • 1м унших
Шууд
Долдугаар сард олгох нийгмийн халамжийн хуваарь
2025-06-27 • 1м унших
Шууд
Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга
2025-06-27 • 1м унших
Улс төр
Хамтарсан Засгийн газрын сайд нарынхаа араас алхаад марш
2025-06-26 • 1м унших
Улс төр
НЯЦААЛТ
2025-06-26 • 1м унших
Шууд
БНХАУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ТӨГСӨГЧДӨД 115 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
2025-06-26 • 1м унших
Шууд
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 700-ААС ДЭЭШ ОНОО АВСАН БАГШ, СУРАГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА
2025-06-26 • 1м унших
Шууд
ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЗАХИРАЛ АСАН Д.АНГАР САНХҮҮГИЙН ЛУЙВАР ХИЙЖ ЯВНА
2025-06-26 • 1м унших
Шууд
Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр “маш өндөр” түвшинд үнэлэгджээ
2025-06-26 • 1м унших
Шууд
Сэлэнгэ аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
2025-06-26 • 1м унших
Улс төр
“ЭРДЭНЭС МОНГОЛ”, С.НАРАНЦОГТЫН БҮЛЭГЛЭЛИЙГ ДАВРААСААР БАЙХ УУ?
2025-06-26 • 1м унших
Шууд
Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг хүргүүллээ
2025-06-25 • 1м унших
Шууд
Эрчим хүчний зарим компанийг нэгтгэлээ
2025-06-25 • 1м унших
Шууд
Тендер нэрээр төсвийг цөлмөгчдөд хариуцлага тооцъё
2025-06-25 • 1м унших
Улс төр
Б.Жавхлан: Засгийн газрын нөөц хөрөнгө 50 тэрбум байна
2025-06-25 • 1м унших
Шууд
Б.Дэлгэрсайхан: Бид ирэх 100 жилийн автотээврийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, шинэ зорилтыг хамтдаа хэлэлцэн баталгаажуулна
2025-06-25 • 1м унших
Улс төр
Хууль бусаар хууль тогтоох байгууллагад орж ирсэн хууль тогтоогчдоо хариуцлага тооцооч ээ
2025-06-25 • 1м унших
Ярилцлага
Х.ЭРДЭНЭБУЛГАН: Монгол малын махыг үнэ цэнтэй гэдгийг мэдрүүлчихвэл нүүрс, төмрийн хүдрээс ч илүү мөнгө олох боломжтой
2025-06-25 • 1м унших
Улс төр
Элчин сайд нарт хөрөнгө оруулалт татаж ажиллахыг үүрэгдэв
2025-06-25 • 1м унших
Шууд
Аж ахуйн нэгжүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгоно
2025-06-25 • 1м унших
Улс төр
МҮЭ, УИХ-ын гишүүн рүү тэмүүлэх замын эхний шат уу?
2025-06-24 • 1м унших
Шууд
С.Ганбаатар: У.Хүрэлсүхээ сайн шалгаарай, яршиг амар зүгээр
2025-06-24 • 1м унших
Шууд
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА
2025-06-24 • 1м унших
Шууд
"Хүрээ цам Даншиг наадам"-ын хөтөлбөр
2025-06-24 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх