CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2 цагийн өмнө • 1м унших

Дулааны IV цахилгаан станцын зуухны халах гадаргууд гэмтэл гарсны улмаас төвийн бүсэд эрчим хүчний хязгаарлалт хийгээд цөөнгүй хоног өнгөрлөө. Угтаа анх тус гэмтлийг 24 цагийн дотор засварлана гэж байсан хэдий ч уг хугацаа өнгөрсөн ч эрчим хүчний хязгаарлалт хийсэн хэвээр байгаа төдийгүй нэг өдөрт хязгаарлах цаг, давтамж нэмэгджээ.

Түүнчлэн, Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК (“ДҮТ”) – аас 2026 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр хийсэн мэдэгдэлдээ “нийслэл хотын хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг цагийн хуваарийн дагуу 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлалтуудыг ээлжлэн хийж байгаа болно.” гэж дурдаж байжээ.

Иргэдийн хувьд төлөвлөгөөт хязгаарлалтад бухимдалтай байгаагаас гадна хязгаарлалт нь урьдчилсан мэдэгдсэн цагаас өөр байгаа зэргээс шалтгаалан урьдчилан бэлтгэл хангах боломжгүй, мөн хязгаарлалттай холбоотой хохирол амсах зэрэг асуудлууд ар араасаа гарч ирж байна. 

Энэ нийтлэлээр эрчим хүчний хязгаарлалт болон түүнтэй холбоотой хохирлын талаарх хуулийн холбогдох заалтуудыг тоймлон хүргэе.

Эрчим хүчний тухай хуулийн 30.1.1-д зааснаар хэрэглэгч нь “стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах” эрхтэй бол мөн хуулийн 29.1.1-д зааснаар эрчим хүчээр хангагч нь “стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах” үүрэгтэй байна.

Нөгөөтээгүүр, онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрчим хүчний хязгаарлалт хийж болохыг мэдээж хуульд зааж өгсөн байдаг.

Тухайлбал, Эрчим хүчний тухай хуулийн 32.2, 32.3 дахь хэсгүүдэд эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх буюу түр зогсоох, хязгаарлах арга хэмжээ авах нөхцөлүүдийг тодорхойлжээ. Түүнчлэн, хуулийн 30.1.6-д зааснаар хэрэглэгч нь “энэ хуулийн 32.2, 32.3-т зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлснээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх;” эрхтэй байгаагаас харвал хуулийн 32.2, 32.3-т заасны дагуу хэрэгжүүлсэн хязгаарлалттай холбоотой иргэд, ААН хохирол шаардах эрхгүй болно.

Ойрын өдрүүдэд болж буй хязгаарлалттай холбоотой нөхцөлийг хуулийн 32.2.5-д зохицуулсан байна.

Эрчим хүчний тухай хууль:

32.2.
 Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:

32.2.5. байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн, түлшний хомсдол бий болсон, эрчим хүчний хангамжид осол, саатал гарсан, хүний амь нас, эд хөрөнгөд аюул учрах, гал түймэр гарах нөхцөл үүссэн;

Дээрх тохиолдолд буюу хуулийн 32.2.5-д заасны дагуу эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх, хязгаарлах тохиолдолд анхаарах мөн хэд хэдэн бусад нөхцөл, шаардлагууд байна.

Тухайлбал, хуулийн 15.2.2-т зааснаар ДҮТ нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд цахилгаан хангамжийг таслах, хязгаарлах, сэргээх төлөвлөгөө хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэдий осол, гэмтэл зэрэг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс үүсэх нь хүнд, хэцүү нөхцөл ч гэлээ ДҮТ нь ийнхүү хүнд, хэцүү нөхцөлийн үед цахилгаан хязгаарлах, түүнийг сэргээх төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

Түүнчлэн, хуулийн 29.1.2 – т зааснаар эрчим хүчээр хангагч нь “эрчим хүчний төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид 24-өөс доошгүй цагийн өмнө урьдчилан мэдэгдэх;” үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, ДҮТ нь хэзээ хүртэл хязгаарлалт хийх, хязгаарлах хүрээ, цаг зэргийн талаарх төлөвлөгөө гаргаж, харин эрчим хүчээр хангагч нь тус төлөвлөгөөний дагуу хязгаарлалтын хуваарийг хэрэглэгчид 24-өөс доошгүй цагийн өмнө урьдчилан мэдэгдэх үүрэгтэй ажээ.

Мөн хуулийн 36.3-т зааснаар ийнхүү төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид 24-өөс доошгүй цагийн өмнө урьдчилан мэдэгдсэн байхад хэрэглэгч тийнхүү цахилгаан тасрахтай холбоотой хохирол учрахаас сэргийлэх арга хэмжээ аваагүй бол хэрэглэгч тус хохирлыг шаардах эрхгүй гэж хуульд зохицуулжээ.

Эрчим хүчний тухай хууль:

36.3.
Энэ хуулийн 29.1.2-д заасны дагуу эрчим хүчний төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид урьдчилан мэдэгдсэн байхад хэрэглэгч өөрийн буруугаас хохирол хүлээсэн бол хохирлыг эрчим хүчээр хангагч хариуцахгүй.

Дээрх зохицуулалтуудаас харвал дараах тохиолдлуудад хэрэглэгч цахилгааны хязгаарлалттай холбоотой хохирлоо эрчим хүчээр хангагчаас шаардах боломжтой харагдаж байна. Үүнд:

  1. Төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид 24-өөс доошгүй цагийн өмнө мэдэгдээгүй буюу тулгаж мэдэгдсэн бол хэрэглэгч тус цахилгаан тасарсантай холбоотой хохирлоо шаардах эрхтэй гэж үзэхээр байна.
  2. Эрчим хүчээр хангагчаас өгсөн төлөвлөгөөт таслалтын хуваариас өөр хуваарь буюу цагаар цахилгаан тасалсан бол мөн хэрэглэгч учирсан хохирлоо нэхэмжилж болохоор байна.

Учир нь хуулийн 30.1.6-д “энэ хуулийн 32.2, 32.3-т зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлснээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх;” гэж зааснаараа хэрэглэгчийн хохирол шаардах эрхгүй байх нөхцөлийг хуулийн 32.2, 32.3 дахь хэсэгт тодорхойлсон мэт боловч эрчим хүчээр хангагч нь хуулийн 32.2, 32.3-т заасан нөхцөл үүссэн үед арга хэмжээ авахдаа хуульд заасан зохих нөхцөл, журмыг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй бол хэрэглэгч мөн хохирол шаардах боломжтойг хуулийн 36.3 дахь хэсгээс харж болно.  

Тодруулбал, тус заалт нь эрчим хүчээр хангагч ямар тохиолдолд хохирол хариуцахгүй вэ гэдэг хүрээг тогтоох замаар эрчим хүчээр хангагчийн хохирол хариуцах нөхцөлийг агуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд, эрчим хүчээр хангагч хуулийн 29.1.2-т заасны дагуу 24-өөс доошгүй цагийн өмнө мэдэгдээгүй, эсхүл тийнхүү мэдэгдсэн хуваариас зөрүүтэй буюу өөр цагаар эрчим хүчний хязгаарлалт хийсэн бол иргэд, ААН-үүдийн зүгээс эрчим хүчээр хангагчийг тус хязгаарлалтад бэлдэх, хохирол учрахаас сэргийлэх боломж олгох үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж харагдаж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Түргэний машинуудад хотхон, хорооллуудын хаалгыг нээдэг тоноглол суулгана
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
ҮХЦ: Ерөнхий сайдыг огцруулах хугацааг өөрчилсөн хуулийн заалтуудыг түдгэлзүүллээ
2 цагийн өмнө • 1м унших
Танд хэрэгтэй
Цахилгааны хязгаарлалтын улмаас учирсан хохирлыг хэн хариуцах вэ?
2 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
2029 оны Азийн өвлийн наадам хойшлогдлоо
2 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Барьцааны хүмүүс ба цогцсуудыг Израилд хүлээлгэн өгч дуусжээ
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
12 цагийн өмнө • 1м унших
Шууд
108 утсанд 1080 дуудлага иржээ
14 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина
14 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Сүүн дархлаа” хөтөлбөр
14 цагийн өмнө • 1м унших
Шууд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
20 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Монголын тариаланчдын холбооны шинэ тэргүүн
20 цагийн өмнө • 1м унших
Улс төр
АН-ын саналын эрхтэй Улс төрийн зөвлөлийн гишүүд
20 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Ч.Номингийн амласан амжилт аялал жуулчлалд биеллээ олж эхэллээ
20 цагийн өмнө • 1м унших
Шууд
"Улаанбаатарын өвлийн наадам–2026”
2026-01-26 • 1м унших
Гадаад мэдээ
Энэтхэгт үхлийн аюултай нипа /nipah/ вирус дэгджээ
2026-01-26 • 1м унших
Шууд
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа
2026-01-26 • 1м унших
Гадаад мэдээ
 Унц алтны биржийн үнэ 5000 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд дахин хүрлээ
2026-01-26 • 1м унших
Шууд
У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн
2026-01-25 • 1м унших
Гадаад мэдээ
Абу-Дабигийн дараагийн уулзалт ирэх сарын нэгэнд товлогджээ
2026-01-25 • 1м унших
Шууд
Вьетнамд зорчих иргэдийн анхааралд...
2026-01-25 • 1м унших
Шууд
ОН ГАРСНААС ХОЙШ МОНГОЛД 35 МЯНГА ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ
2026-01-25 • 1м унших
Шууд
Маргаашнаас сурагчдын хичээл эхэлнэ
2026-01-25 • 1м унших
Шууд
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авчээ
2026-01-25 • 1м унших
Шууд
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ
2026-01-25 • 1м унших
Шууд
"ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН" ТЭМЭЭЧДИЙН УЛСЫН V ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-01-24 • 1м унших
Гадаад мэдээ
В.Зеленский: Аюулгүй байдлын баталгааг Д.Трамптай тохиролцсон
2026-01-24 • 1м унших
Шууд
МОНГОЛ ТАМИРЧДЫН ӨВЛИЙН ОЛИМПЫН ХУВЦАС
2026-01-24 • 1м унших
Шууд
Н.Сэлэнгэ Дэлхийн цомын аварга болжээ
2026-01-24 • 1м унших
Шууд
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөр
2026-01-24 • 1м унших
Шууд
АТГ:"Эрчим хүчний үндэсний төв"-ийн дарга нарыг шалгаж байна
2026-01-23 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
3 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
3 Жилийн өмнө • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх