Eurovision Asia” дууны шинэ уралдааныг энэ оны 11 дүгээр сард Тайландын Бангкок хотод зохион байгуулахаар болсон тухай тэмцээнийг зохион байгуулагч Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (European Broadcasting Union, EBU) мэдээлжээ. EBU-гийн хэвлэлийн мэдээнд дурдсанаар, шинэ хэлбэрээр зохион байгуулах уралдаанд оролцох мэдүүлгээ Өмнөд Солонгос, Тайланд, Филиппин, Вьетнам, Малайз, Камбож, Лаос, Бангладеш, Балба, Бутан улсууд аль хэдийн ирүүлээд байна.
Европын уралдааны нэгэн адил улс бүрийн оролцогчийг ирэх саруудад үндэсний хэмжээний шалгаруулалтаар тодруулах ажээ.
“Eurovision Asia”-гийн гранд-финал 11 дүгээр сарын 14-ний өдөр Тайландын нийслэлд болно. “Уралдааны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ соёл, бүтээлч сэтгэлгээ, авьяас билгээр баялаг Ази тивтэй хамтдаа шинэ хуудсыг нээж байгаа нь онцгой бэлгэдэлтэй үйл явдал юм. Энэ бол язгуур үнэт зүйлсээ хадгалахын зэрэгцээ Азийн дуу хоолой, онцлог төрх, хүсэл эрмэлзлийг тусгасан төслийг бий болгож, “Eurovision”-ыг Ази тивтэй хамт хөгжүүлэх тухай асуудал юм” гэж EBU-гийн захирал Мартин Грин мэдэгджээ.




