Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026.03.29 •
1м унших
Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч Г.С 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдөр сураггүй алга болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаа явуулж, Онцгой байдлын агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас тусламж үзүүлсэн. Алба хаагчийг өнөөдөр 20:00 цагийн орчимд эсэн мэнд олоод байна.
Г.С тэмээгээ эргүүлэхээр явахдаа албаны мотоциклтой явсан бөгөөд мотоциклоос унаж гэмтсэн байжээ. Түүнд яг одоо эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж. Биеийн байдал тогтвортой байгаа ч олон хоног хээр байсан тул бие нь сульдсан байдалтай байгааг албаныхан хэллээ.