Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2022-11-26 • 1м унших

Улс тунхагласны 98 жилийн ойн энэ өдөр Ерөнхий сайдын ивээл дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2022” Төрийн ордонд болж, 800 гаруй хүүхэд иргэний андгай өргөлөө. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Батдорж нар оролцлоо.

16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргээд “Та бүхэн Монгол Улсын иргэн хэмээх Үндсэн хуулиар хамгаалагдсан бүрэн эрх, эрх чөлөө ба ёсчлон биелүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн нийгмийн бие даасан гишүүн болж байна. Тиймээс Монгол Улсын бодит нөхцөл байдлыг танилцуулж, цаашдын хөгжилд иргэн та хэрхэн оролцох талаар ярилцъя” гэв.

Ерөнхий сайд хүүхэд, залууст Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын түүх, улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцууллаа. “Эцэг өвгөдийнхөө баталгаажуулж ирсэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг дараагийн үедээ үнэ цэнтэйгээр хүлээлгэн өгөх үүргийг бидний үе хамтдаа үүрэх цаг хугацаа эхэлж байна” хэмээв. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого” -ын хүрээнд хэрэгжүүлж буй мега төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатайг  дурдаад “Та бүхэн 1-2 жилийн дараа мэргэжлээ сонгох гэж байна. Мэргэжил сонголтоо бодитоор тооцож хийх нь Та бүхэнд төдийгүй Монгол Улсын ирээдүйд нэн чухал” гэж захилаа.

Үе тэнгийнхнээ төлөөлж  нийслэлийн ерөнхий боловсролын 108 дугаар сургуулийн сурагч Ш.Номинжин, "Тэмүүжин өрлөг" сургуулийн сурагч Ө.Анхбаяр нар үг хэлж,  үндэсний бичгээ эрхэмлэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг үеийнхэндээ уриаллаа.

16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч байгаа өсвөр үеийнхнийг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос жил бүрийн энэ өдөр зохион байгуулж ирсэн. Энэ онд улсын хэмжээнд 44331 хүүхэд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байгаа бөгөөд ёслолыг энэ цаг мөчид БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын ивээл дор тус улсад мөн зохион байгуулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 1 жил - 202.21.123.56 Хариулах
    6 нас хүрч иргэний
Мэдээлэл
Шударга байдлын үнэлгээгээр төрийн байгууллагуудад авлига түгээмэл байна гэсэн дүгнэлт гарчээ
8 минутын өмнө • 1м унших
Мэдээлэл
Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана
56 минутын өмнө • 1м унших
Мэдээлэл
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ
1 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
The MongolZ баг анх удаа "ESL Pro League" тэмцээний Playoff шатанд шалгарлаа
1 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Улсын хэмжээнд төрийн байгууллагуудын 8,100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаартай болжээ
1 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
39 дүгээр сургуулийг татан буулгах уу, газрыг нь булаасан Д.Бат-Эрдэнэд хуулийн хариуцлага хүлээлгэх үү?
2024-04-25 • 1м унших
Мэдээлэл
2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авчээ
2024-04-25 • 1м унших
Мэдээлэл
Чехийн Прага хотод Чингис хааны үзэсгэлэнг гаргана
2024-04-25 • 1м унших
Мэдээлэл
Монгол Улс одоогийн байдлаар олимпын 13 эрх аваад байна
2024-04-25 • 1м унших
Мэдээлэл
Сонсголонгийн гүүрний нэг талын чиглэлийг өнөөдөр /2024.04.25/-ны 23:00 цагаас түр хааж, засварлана
2024-04-25 • 1м унших
Мэдээлэл
"Өнөөдрөөс эхлэн нийслэлийн есөн дүүргийн 28 байршилд нөөцийн махыг гулуузаар нь худалдана"
2024-04-25 • 1м унших
Мэдээлэл
ХАНГАЙ ЗОЧИД БУУДЛЫН ЭЗЭМШИГЧИД ШААРДЛАГА ТАВИЛАА
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
“Pepsi АЛТАН ЦОМ“ бүх оддын барилдааны шагналыг бөхчүүд рүү шилжүүлэн, ажиллаж байна
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
"Гэмт хэргийн хот" киноны 4-р анги өнөөдөр нээлтээ хийнэ
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
ДОРНОГОВЬД АМИА АЛДСАН 12 НАСТАЙ ОХИНЫ ӨМГӨӨЛӨГЧ Л.БАТТОГТОХ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
ГАЛ УНТРААХ ДРОН, РОБОТ, ХУВЦАС ХЭРЭГСЛИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ШИНЭЧИЛНЭ
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
“АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН АЛБАН ТУШААЛТНЫ ГЭМТ ХЭРГИЙГ ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЭХГҮЙ ГЭХ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ЯРИГДАЖ БАЙГАА“
2024-04-24 • 1м унших
Гадаад мэдээ
Солонгосын "анхны бөгөөд хамгийн том" секс фестиваль цуцлагджээ
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
10 хүн тутмын гурав нь бүрэн тоноглогдсон хувцастай
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
МОНГОЛЫН БОКСЫН ХОЛБООНООС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
ЗГ: “20 минутын хот” бодлогыг хэлэлцэж батлав
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
Чингэлтэй дүүргийн бүх хороог теле камерын хяналтад бүрэн авснаар гэмт хэргийн дуудлага мэдээлэл 41.4 хувиар буурчээ
2024-04-24 • 1м унших
Гадаад мэдээ
ГЕРМАН: Хятадын тагнуул байж болзошгүй гурван хүнийг баривчилжээ
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хурал тавдугаар сарын 20-н хүртэл хойшлогдов
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
Н.Батсуурь аварга бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардав
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
Сургуулийнхаа 4 давхрын цонхоор унасан охины биеийн байдал хэвийн байна
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
"Монгол, Тайландын иргэд харилцан визгүй зорчих хугацааг 60 хоног болгоно"
2024-04-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хулгайчыг хамгаалдаг цагдаа
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
Ихэнх нутгаар нойтон цас, бороо орж шуурна
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
2024-04-24 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Шууд
Гурван хүүгийн аавд туслах ХАНДИВЫН АЯНД нэгдэхийг уриалж байна
2024-02-23 • 1м унших
Мэдээлэл
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг шаардаж мэдээлэл хийнэ
2023-10-05 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Шууд
ШШГЕГ: Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэг ч хоригдогчтой таараагүй, уулзуулаагүй
2023-12-15 • 1м унших
Шууд
Ц.ДОРЖХАНД: 5.2 сая тонн нүүрс алга болсон буюу 2.5 их наяд төгрөгрийн хулгайн асуудал ил гарч ирж байна
2023-12-18 • 1м унших
Шууд
Ж.ГАНБААТАР: Шатахуун хангалттай байгаа. Иргэд оочир, түгжрэл үүсгэхгүй бол хэвийн болчихоно
2023-12-18 • 1м унших
Мэдээлэл
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-30 • 1м унших
Мэдээлэл
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "МоЭнКо" ХХК-ийг С.Бямбацогт сайдтай нэгдмэл ашиг сонирхолтой гэв
2023-12-29 • 1м унших
Бүгдийг үзэх