Байгууллагын 2025 оны Ёс зүй, сахилга хариуцлагын нэгдсэн үнэлгээгээр
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар 95 оноо авч, улсдаа тэргүүлэн 1-р байрт эрэмбэлэгдлээ.
Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх журам”-ын дагуу Ёс зүйн хорооны 2025 оны 09 дүгээр тогтоолоор байгууллагын
“Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээний шалгуур үзүүлэлт”-ийг тогтоон үнэлгээ хийсэн байна.
Энэ хүрээнд:
▪️ Төрийн захиргааны төв байгууллага – 16 яам
▪️ Засгийн газрын агентлаг – 40 байгууллага
▪️ Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар – 22
нийт 78 байгууллагын үйл ажиллагааг дараах 3 үндсэн агуулгын хүрээнд үнэлжээ.
✔ Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт
✔ Томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн манлайлал
✔ Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа
Эдгээр 12 шалгуур үзүүлэлтээр хийсэн үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ 95 оноогоор улсдаа тэргүүлж, нэгдүгээр байрт шалгарчээ.




