МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026.04.01 •
1м унших
Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулах товтой байсан. Гэвч 18 цагт товлогдсон Удирдах зөвлөлийн хурал хойшилж, маргааш өглөө 09 цагт эхлэхээр боллоо. Энэхүү хурлаар УИХ-ын даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Жавхлан, С.Амарсайхан нарын нэрийг дэвшүүлэх бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхоор шийдвэрлэнэ гэсэн мэдээлэл байна.
Түүнчлэн эх сурвалжийн мэдээлж буйгаар Удирдах зөвлөлийн хуралдаан эхэлбэл Засгийн газрын сайд нарын асуудлыг ч гэсэн хэлэлцэж, эцэслэнэ гэсэн мэдээлэл ч бас байна.