Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2023-01-10 • 1м унших

 

Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн орлогч дарга С.Батдөлийн хэргийн шуугиан намжаагүй байна. Намжихгүйгээр барах уу "хөнгөн хэрэг үйлдсэн" гэж пээдэлзээд олны дургүйг хүргэж, араас нь өсвөр насны охин нь бүлцийтлээ уйлсан гэж өрөвдүүлэх тактикаар уянгалах гэсэн боловч иргэдэд өрөвдөлтэй санагдсангүй. Угаасаа хэдэн тэрбумтны амьдралаас илүү ард иргэдийн амьдрал өрөвдөлтэй байна. Улынханы хүүхдүүд эдгэдэггүй ханиаданд шаналж, эмнэлэгийн коридорт аврал эрж, хоосон ходоодтой хонон өнжиж, өлсөж, даарахын эрхэнд нүдээ бүү хэл хүн болж төрсөн энэ заяандаа гомдтолоо уйлан шаналж байна.  

ХУУЛИЙНХАН ЗААЛТАА АНДУУРЧИХАВ УУ СЭТГҮҮЛЧ БИ АНДУУРАВ УУ?

Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь нүүрсний хулгай гэх хэргийн мөрөөр холбогдох байгууллагын албан тушаалтнуудад шат дараатай шалгалтын ажиллагаа хийж, тэсрэх бөмбөг дэлбэлж байна гэж ярьсаныг чихтэй болгон сонсож, нүдтэй бүхэн харсан.

Мафижсан авлигын системийг илчлэн, зарлаж, хариуцлага тооцно гэлүү, эсвэл авлигаар олсон мөнгөнөөсөө татвар төлөөгүй албан хаагчид гомдож, татварыг нь төлүүлнэ гэл үү. Аалзны тор шиг сүлжилдсэн авлигын сүлжээг тасалж, нүүрсний хулгайн гэх хэргийг илрүүлж нэг бүрчлэн хариуцлага тооцно гэж хүлээж байсан олон нийт С.Батдөлийг авлигын хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, 7.3 тэрбум төгрөгийг илрүүлсэн гэдэгт эргэлзээгүй итгэж "АТГ-аас манайд шалгалт хийвэл би хамт мөнгөө хайна" гэх явган шог гараад амжив.

Гэхдээ нүүрсний хулгайн хэрэгт зэвүүцэн, жигшиж тус хэрэгт холбоо хамааралтай хэнийг ч байсан дүүжлэн хороож, тамлан зовооход бэлэн байгаа олон нийтийн урмыг нь хугалж С.Батдөлийг авлигын хэргээр АТГ шалгаагүй, харин татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр ЭЦА-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, саатуулсан болж таарав. Прокурор, шүүхийн байгууллага нүдээ цавчихгүй “хөнгөн” гэмт хэргээр 30 хоног цагдан хорих шийдвэрээ ч танилцууллаа

ХӨНГӨН ГЭМТ ХЭРЭГ ГЭЛ ҮҮ?

Аргагүй шүү дээ. Ингэж хэлэх нь түүний зөв мэт. Гэр болон хамаарал бүхий газраас нь 7.3 тэрбум төгрөг олдсон гэх сургаар АТГ-аас түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан нэгжлэг хийж, шалгалаа, барилаа, хорилоо. Өө үгүй ээ хориогүй байна. Хориоч ээ гэх дуулиан шуугианаар амралтын өдрүүдийг аргацааж даваа гаригтаа золгож шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж 30 хоногийн хугацаанд цагдан хорих шийдвэр гаргалаа.

Гэхдээ юу гээч. Та нарын бодож байгаа шиг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн зүйл заалтаар шүүнэ гэж бодтол харамсалтай нь Эрүүгийн хуулийн 18.3 буюу Татвар төлөхөөс зайлсхийх гэсэн зүйл заалтаар шүүсэн байв.

Угтаа бол Монгол Улсыг нийтээр нь утаан дунд хордуулж, өдөр хоног аргаацаасан амьдралаар амьдруулахад хүргээд байгаа  нүүрсний хулгайн гэх хэргийн нэг оролцогч, хамсаатан нь олдож, гар хөлийг нь илрүүллээ гэтэл бодит нөхцөл байдал дээр нүүрсний хулгайгаар олсон мөнгөөсөө хувь хишгээ хүртээсэнгүй гэж байгаатай агаар нэгээр татвар төлөхөөс зайлхийсэн гэдэг зүйл заалтаар С.Батдөлийг буруутгажээ.

Хэрэв Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл заалтаар бол нийтийн албан томилогдох эрхийг 2-8 жилийн хугацаагаар хасах, 5 сая 400 мянгаас 40 сая төгрөг хүртлэх төгрөгөөр торгох эсвэл 1-8 жил хүртлэх хугацаагаар зорчих эрх хязгаарлах, хорих ял шийтгүүлнэ. Харин С.Батдөлийг буруутган шүүсэн Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйл заалт нь 400 мянгаас 5 сая 400 мянган төгрөгөөр торгох 240 цагаас 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 1 сараас 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах заалттай буюу С.Батдөлийн хэлдгээр хөнгөн гэмт хэрэг юм. Анзаарч харсан бол тэнгэр, газар шиг зөрүүтэй заалтууд байгаа юм.

7.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ХААНААС БИЙ БОЛОВ? ХАМСААТНУУД НЬ ХЭН БАЙЖ БОЛОХ ВЭ?

Ойролцоогоор 1.7 сая төгрөгийн цалинтай байж болзошгүй, 8 сар хүрэхгүйн хугацааны өмнө хоёр өрөө байранд амьдардаг байсан, нийтийн албан тушаалд томилогдох ашиг сонирхлын мэдүүлэг хоёрхон цагийн дотор хянагдсан, архи уух үедээ АТГ намайг яаж ч чадахгүй гэж агсарсан, өдгөө хувьдаа бизнес эрхэлдэг гэх эхнэр нь барилгын компанид менежер хийдэг байсан гэх хов живийг түр орхиод хамаарал бүхий этгээдүүдийнх нь холбоо сүлбээг зурах гэж оролдоё.

Д алба буюу Хөдөлгөөний албаныханыг энд дурдах нь зүйтэй байх. Тус Д албаныхан тээвэр зохион байгуулалтыг дагнан хариуцдаг албан тушаалнуудын ажилладаг алба.

 

 

Тээвэр зохион байгуулалтын албаны даргаар М.Цогт ажилладаг. Гэхдээ М.Цогт тус албан тушаалд томилогдоод удаагүй байгаа нэгэн. Түүний дараагийн албан тушаалтан бол АТГ-ын дарга З.Дашдаваагийн үеэл эгч Д.Амарбаясгалан НЗД буюу Замын орлогч даргын албан тушаал хашдаг. Ингээд хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур гэгдэх ч одоогоор нам гүм байгаа Н буюу УБТЗХНН-ийн дарга Хэрлэн бөгөөд энэ бүхний шатрын хүү нь С.Батдөл болж таарч байгаа юм.

Эндээс 7.3 тэрбум төгрөгийг гэртээ нуух хүртлээ баяжих эхлэл байсан бол үүний удирдаачаар Н.Энхцогт, О.Баясгалан нар ажиллаж байсан уу гэх хардлага байгаа юм. 

Харин Х.Хэрлэн даргын гар, хөлийн үзүүрт бүх л ажлыг зохицуулдаг байж болзошгүй гэх Н.Энхцогтын хувьд төмөр замд нүүрлээд байгаа авлигын хэргийн загалмайлсан эцэг гэх жиг жуг байдаг бөгөөд ажлын байран дээрээ архидан согтуурч, бусдад бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл ч чих дэлсэж байгаа юм. Энэхүү хэргийн мөрөөр манай сурвалжлах баг үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд бичлэг, баримтад тулгуурласан мэдээллийг хүргэж, авлигын аалзны торыг илчлэхийг төлөө ажиллаж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 3 Буруу 0 Гайхмаар 2 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АВРАЛЫН ГАРЦ
2025-12-05 • 1м унших
Шууд
Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ
2025-12-05 • 1м унших
Шууд
Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө өнөөдөр тулалдана
2025-12-05 • 1м унших
Шууд
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлаа
2025-12-05 • 1м унших
Эдийн засаг
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
2025-12-05 • 1м унших
Улс төр
ТОМИЛГОО:Ерөнхий сайдын ахлах зөвлөх
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Францын ерөнхийлөгч Украины дайныг зогсооход дэмжлэг үзүүлэхийг уриаллаа
2025-12-05 • 1м унших
Шууд
"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
2025-12-05 • 1м унших
Шууд
Монгол Улс Азийн гамшгийн бэлэн байдлын төвд гишүүнээр элсэнэ
2025-12-04 • 1м унших
Гадаад мэдээ
Делид амьсгалын замын цочмог халдварын 200 мянган тохиолдол бүртгэгджээ
2025-12-04 • 1м унших
Улс төр
Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
2025-12-04 • 1м унших
Шууд
"Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс”
2025-12-04 • 1м унших
Шууд
Монгол Улсын хэмжээнд 107.9 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна
2025-12-04 • 1м унших
Шууд
Өвлийн Элсэлтийн шалгалт эхэллээ
2025-12-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан хуралдав
2025-12-04 • 1м унших
Шууд
ХАР ТАМХИНД ДОНТСОН ХҮҮХЭД, ЗАЛУУСАА ҮХЭЛ ЭСВЭЛ ШОРОН РУУ ИЛГЭЭГЭЭД Л БАЙХ УУ, П.НАРАНБАЯР САЙД АА
2025-12-02 • 1м унших
Шууд
Нүүрс тээврийн жолооч нар өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
2025-12-02 • 1м унших
Шууд
НИЙТИЙН БАЙРУУДЫГ ЭМХЭЛНЭ
2025-12-02 • 1м унших
Эдийн засаг
Г.ЗАНДАНШАТАР: Алдагдлаа нөхөхийн тулд зөвхөн хэрэглэгчдэд ачаа үүрүүлэхийг урьтал болголгүй зардлаа хэмнэ
2025-12-02 • 1м унших
Гадаад мэдээ
Сингапурын сургуулиудад ухаалаг гар утас ашиглахыг хориглоно
2025-12-02 • 1м унших
Улс төр
Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2025-12-02 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс тавантолгой” ХК 11 дүгээр сард 2.4 сая тонн нүүрс борлуулжээ
2025-12-02 • 1м унших
Шууд
Улсын хэмжээнд эмнэлэгт 3,401 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
2025-12-02 • 1м унших
Шууд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
2025-12-02 • 1м унших
Шууд
АПОСТИЛЬ БОЛОН КОНСУЛЫН БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЛГЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
2025-12-01 • 1м унших
Улс төр
Эгүүлэн татагдах болзлоо хангасан их хурлын гишүүд
2025-12-01 • 1м унших
Улс төр
АН-ын бүлэг: Орон нутагт төрийн албаны хууль бус томилгоотой холбоотой асуудал их гарч байна
2025-12-01 • 1м унших
Шууд
2026 оны Зүүн Азийн бүсийн эрэгтэй волейболын аваргын тэмцээн Монголд болно
2025-12-01 • 1м унших
Шууд
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
2025-12-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх