“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026.04.05 •
1м унших
“Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” хөтөлбөр, “Монгол эрдэнэ” хамтарсан төслийн хүрээнд Монголын нэрт хөгжмийн зохиолч, Төрийн шагналт Цогзолын Нацагдорж-ийн мэндэлсний 75 жилийн ойд зориулсан “Нутгийн чулуу” тоглолт болж өнгөрлөө. Тоглолтод зохиолчийн гэр бүл, түүний шавь нар, СУИС-ийн оюутнуудын үндэсний хөгжмийн цөөхүүл, мөн Төв Халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид оролцож, Цогзолын Нацагдоржийн сор болсон бүтээлүүд, дуу, хөгжмийн зохиолыг үзэгчдэд толилуулав.
Цаашид “Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” хөтөлбөр, “Монгол эрдэнэ” хамтарсан төслийн хүрээнд амралтын өдрүүдэд соёлын олон талт үйл ажиллагааг шат дараатайгаар, үнэ төлбөргүй зохион байгуулах юм.