Хөвсгөл нуурын мөсөн дээр зорчиж явсан автомашин мөсний хар хил рүү орсны улмаас хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумаас Ренчинлхүмбэ сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ө.Б-ийн эзэмшлийн УАЗ “Пургон” загварын автомашин Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явахдаа хар хил рүү орсон байна.
Ослын үед автомашинд нийт долоон хүн зорчиж явснаас нэг том хүн, нэг хүүхэд автомашинтайгаа живж, таван иргэн эсэн мэнд гарчээ. Дуудлагыг 2026 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 20:16 цагт хүлээн авч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Иймд иргэдийг мөсний зузаан, даацад хэт итгэхгүй байх, баталгаагүй мөсөн дээгүүр автомашинаар зорчихгүй байх, анхааруулга, хориглолтыг чанд мөрдөхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа




