“E-Business” платформ мобайл аппликейшнтэй болжээ
2026.01.31 •
1м унших
Төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Business” платформ мобайл аппликейшнтэй болсон талаар ЦХИХХЯ-наас мэдээлэв. Монгол Улсын засгийн газраас баталсан "Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе шаттай хийж байна.
“E-Business” аппликейшнийг ашигласнаар 953 төрлийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой. Үүнд:
• Төрд бүртгэлтэй хуулийн этгээдийн мэдээллээ гар утаснаасаа хянах, удирдах
• 29 төрлийн лавлагаа, тодорхойлолт, цахим баримт бичгийг шуурхай авах
• Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээг хиймэл оюунд суурилсан шалгуураар хялбар, шуурхай авах