Х. ХАТАНБААТАР АНУ-ЫН ИНДИАНА МУЖИД ТУЛАЛДАЖ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА
2026.01.29 •
1м унших
АНУ-ын Чикаго хотод тулааны бэлтгэлээ хийж буй Монголын босоо тулааны аварга, Холимог тулааны шилдэг тамирчин #Катана хочит Х.Хатанбаатар Индиана мужид зохион байгуулагдсан "CK Fighting 3: The Return" холбооны тэмцээний оргил тулаанд АНУ-ын тамирчин Nico Jefferson-тэй тулалдан эхний үед ялж СК холбооны 70 кг жингийн мэргэжлийн холимог тулааны аварга боллоо.