ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН AI СУРГАЛТ
2026.01.19 •
1м унших
Дундговь аймгийн Адаацаг сум төрийн байгууллагуудын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр “Юу Би Экс Ди” ХХК-тай хамтран хиймэл оюун ухаанд (AI) суурилсан “Цахим хичээл бэлтгэх цогц сургалт”-ыг өнөөдөр зохион байгууллаа.
Тус сургалт нь албан хаагчдын цахим хэрэглээний мэдлэгийг нэмэгдүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан цахим хичээл боловсруулах арга барилд сургах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын үйл явцыг хөнгөвчлөх, иргэдэд хүргэх үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой юм.