АТГ: ДЦС-IV ТӨХК-ийн захирал Н.Тавинбэхийг шалгаж байна
2026.01.14 •
1м унших
Авлигатай тэмцэх газраас ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг шалгаж байгаа талаар мэдээллээ. Хуулийн байгууллагаас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдэг хариултыг өгсөн юм. Түүний хувьд 2020 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн танхимд Эрчим хүчний сайд, 2022 оноос хойш Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2025 оны долдугаар сард “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан.
Хамгийн сүүлд тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сард "ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдoод байгаа билээ.