Итгэлцүүр хэрэглэх журмын 2.1.4-т заасны дагуу цалинд үндэслэсэн аргаар өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болон Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгохоор сонгосон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг итгэлцүүрээр өсгөн тооцно.
Жишээ нь та 2021-2025 оны цалингаараа тэтгэврээ бодуулахаар шийдлээ гэхэд таны 2021 оны цалинг 1.33 аар үржүүлж өнөөдрийн цалинтай ойртуулна, 2022 оны цалинг 1.18 аар үржүүлнэ гэх мэтээр дундаж цалинг чинь өсгөж бодно гэсэн үг. Гэхдээ тухайн жилийн хөд хөлсний дээд хэмжээгээр хязгаарлана.




