БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг нэг жилээр сунгажээ
2026.01.02 •
1м унших
Засгийн газрын хуралдаанаар БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг нэг жилээр сунгажээ. Тодруулбал, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2025 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсөн байсан юм.
Энэхүү визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгаж, 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл болголоо.