live

Монгол бахархал-2025

2025.12.29 • 1м унших
CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-12-29 • 1м унших

2025 он лхагва гарагаар эхэлж, лхагва гарагаар өндөрлөж буй. Чингис хаан хэмээн цээжээ дэлдэгсэд, өнгөрсөн түүхээрээ бахархахаас өөр идгүй мунхуурагсад гэх шүүмжийг өөр хоорондоо шидэлцэн суудаг монголчуудын хувьд үдэж буй 2025 он маань улс төр, эдийн засгийн бэрхшээлийг үл тооцвоос бахархал дүүрэн баялаг түүх арвинтай өндөрлөж байна.

Их Эзэн Чингис хааны хүндэтгэл оршоосон "Их хааны өргөө"-ний нээлтийг хийж, өргөөний шүтээн эрдэнэ болох Чингис хааны алтан хөшөө 14 тонн жинтэй, 7 метр өндөр хөшөөг заллаа. Эх орны хөрс шорооноос олдсон алтаар бүхэлд нь бүрсэн бөгөөд хөшөөг бүрэхэд 7 кг алт , их хааны хасбуу тамгыг 999 сорьцтой 100 кг цул алтаар бүтээлээ.

2025 оны Монголын Оюун Ухааны Академийн онцлох тамирчингаар О.Наранзул тодорлоо. Тэрбээр Мемори лиг, Ой тогтоолтын улсын аварга, Оюуны олимпийн аварга, Ой тогтоолтын дэлхийн аваргаар шалгарлаа.

Мөн энэ удаагийн дэлхийн аваргын хамгийн онцлох амжилтыг Монголын оюун ухааны академийн тамирчин, 13 настай Б.Мишээл үзүүллээ. Бээлийн чинээ жаахан охин 10 төрлийн нийлбэр онооны дүнгээр Дэлхийн бага насны аварга болж, 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэнээс гадна алтан медаль хүртсэн хоёр төрөлдөө дэлхийн рекордыг тогтоолоо.

Товчхондоо, 34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын оюун ухааны академийн шигшээ баг багийн нийлбэр оноогоор түрүүлсэн юм. Ингэснээр Монгол Улс ой тогтоолт, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүлэгч гэдгээ баталлаа.

3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад анх удаа болж, миний Монголын дөрвөн охин мөнгөн медаль хүртсэн нь энэ төрөлдөө Монголдоо анхдагч байлаа.

Цахим спортын CS2 төрлөөр дэлхийд томоохон амжилт бүтээж яваа The MongolZ баг Дэлхийн чансааг тэргүүлж, Ази тивийн анхны баг болж, түүхэнд нэрээ үлдээлээ.

Спортын салбарын 2025 оны онцлох амжилтын бас нэг эзэд бол PHYSICAL ASIA шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Орхонбаяр ахлагчтай баг тамирчид. 3-хан сая хүн амтай Монгол Улсын баг хүчирхэг гүрнүүдийн эсрэг ширүүн өрсөлдөж, дэд байрт шалгаран Монгол хүн бүрийн цөсийг хөөргөж, бахархал, омогшлыг нь төрүүллээ.

Уг багийн оролцогч, "Шандас ММА" дэвжээний тамирчин, холимог тулаанч Б.Энх-Оргил дэлхийн холимог тулааны шилдэг холбоодын нэг "ONE Championship"-ийн "One Fight Night-38" тэмцээнд ялалт байгуулж, аваргын бүсийг эх орондоо авчирлаа.

Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал “ Абу Даби-2025” их дуулга тэмцээнд манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар нарын удирдлага дор нийт 15 тамирчин оролцож, Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн ОХУ-ын жүдоч Тамерлан Башаевыг ялснаар алтан медаль хүртсэн юм. Ийнхүү Монголын жүдочид Абу Дабигийн их дуулгаас нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 52 орноос дөрөвт жагслаа.

"100 буудалт даамын" өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас 34 тамирчин охид, хөвгүүдийн таван насны ангилалд оролцсон. Есөн өрөг тоглож, 7 өдөр үргэлжилсэн уг тэмцээнд  Монголын баг тамирчид хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль авч багийн дүнгээр алтан медаль авсан амжилтыг дөрөв дэх жилдээ үзүүллээ.

Мөн дуурийн урлагийн дэлхийн шилдгүүдийг тодруулдаг “Opera World” цахим хуудсын жагсаалтыг Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин тэргүүлж “Дэлхийн шилдэг баритон” дуучин боллоо. Тэрбээр  2021 онд ч дэлхийн шилдэг баритон дуучнаар нэрлэгдэж байлаа.

Казакстан улсын Астана хотод анх удаа зохион байгуулагдсан "Silk Way Star" Азийн олон улсын дууны уралдааны Гран при шагналыг  Монголын дуучин Ч.Мишээл /Michel Joseph/ хүртлээ.

Монголоос анх удаа Billboard чартыг тэргүүлж, ЮНЕСКО-гийн “Энх тайвны элч” цолыг хүртэж, дэлхийд танигдсан нь The HU хамтлаг. Тэд  2025 оны 12 дугаар сарын 31-нд төв талбайд зохион байгуулагдах “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шинэ жилийн тоглолтод оролцож, он солигдох торгон мөчийг Монгол түмэнтэйгээ хамт угтах болно. 

МОНГОЛ БАХАРХАЛ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
8 цагийн өмнө • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
9 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
18 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
18 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
18 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
18 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Улс төр
Т.ДОРЖХАНД: Эрчим хүчний салбар уналтад орж байгаа нь шалтгаан нь цалин, хангамж муугийнх
2026-03-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хөшөөтийн уурхайн тоосжилтын улмаас хүн, мал хордож эхэлжээ
2026-03-18 • 1м унших
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
3 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх