Б.Гончигсүрэн их дуулгаас алтан медаль хүртлээ
2025.12.01 •
1м унших
Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал “ Абу Даби-2025” их дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болсон. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар нарын удирдлага дор нийт 15 тамирчин оролцож, Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн ОХУ-ын жүдоч Тамерлан Башаевыг ялснаар алтан медаль хүртлээ.
Ийнхүү Монголын жүдочид Абу Дабигийн их дуулгаас нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 52 орноос дөрөвт жагслаа.