Хүүхдийнхээ актыг үзүүлээд 5 хоногийн цалинтай чөлөө авах боломжтой
2025.11.24 •
1м унших
Хүүхдийнхээ актыг үзүүлээд 5 хоногийн цалинтай чөлөө авах боломжтой болжээ. Тодруулбал томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-6 насны хүүхэдтэй. Мөн өвдсөн хүүхэд нь зайлшгүй эцэг, эх асран хамгаалагчийн хяналтад байх шаардлагатай. Томуу, томуу төст өвчний улмаас хүүхэд өндөр халуурсан, халуураад удсан, халуурч байгаа, хүндрэх эрсдэлтэй байх. Мэдээж хүүхдийг өрх, сум дүүргийн эрүүл мэндийн байгууллагын эмчийн үзлэгт хамруулсан байх ёстой. Чөлөөний хуудсыг даатгуулагчийн эмнэлгийн хуудасны журмаар олгох юм байна. Холбогдох чиглэл, заавар, журмыг өрх, сум, дүүргийн төвүүдэд хүргүүлжээ.
Журам 2025.11.01-2026.03.01 хооронд хэрэгжинэ.