“365 АНХААРЧ ХАЙРЛАЯ” аяныг Цагдаагийн ерөнхий газар, CU, GS25 сүлжээтэй хамтран энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, нийгмийн соёлыг бүтээх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг ахиулахад зорилгоор “365 өдөр бүр хүүхдээ анхаарч хайрлая” аяныг эхлүүлсэн.
Энэ удаагийн аяны хүрээнд эцэг эхийн үүрэг хариуцлага, Хүүхдийн хүмүүжил төлөвшил, Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхэдтэй зөв харилцах олон нийтийн хандлага, ойлголтыг сайжруулснаар хүүхдийн эрхийг хамгаалах, зөв төлөвшил, хүмүүжил бүхий иргэн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.




