ДЦС-IV төрийн өмчит компанийн захирал Ү.Төмөрхуяг яг одоо ажлын байрандаа архидан согтуурч, орж гарах хөдөлгөөнийг хаасан тухай мэдээлэл ирлээ.
Угаас ДЦС-IV төрийн өмчит компанийн захирал Ү.Төмөрхуяг гэдэг хүнтэй холбоотой мөнгө угаасан, хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан асуудал байнга сөхөгддөг. Одоо бүр ажлын байрандаа архидан согтуурч, мэдээллийн дагуу очсон хэвлэлийнхнийг оруулахгүй байгаа юм байна.
Эргэн сануулахад өнгөрсөн наймдугаар сард, Дорнод аймагт баригдсан “Элит тауэр” орон сууцанд орсон иргэдийн эрх ашиг энэ хүнээс болж хөндөгдөж байсан гэх мэдээлэл бий. Тухайлбал тухайн үед Ү.Төмөрхуяг дарга хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, нуун дарагдуулсан татвараас зайлсхийлгэсэн 1.2 тэрбум төгрөгийг минийх гэдэг асуудлыг яриад оршин суугчдын байрны ордерыг гаргаж өгөхгүй хохироож буй тухай оршин суугчид нь хэвлэлийн бага хурал зарлаж байсан билээ.




