Дундговь аймгийн Луус суманд Орон нутгийн хөгжлийн сан болон малын тоо толгой албан татварын хөрөнгөөр хэрэгжүүлсэн бэлчээр болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хүрээнд 3 багт гүний худгийн цооног гаргах ажлыг хүлээн авлаа.
Инженерийн хийц бүхий гүний худгийн цооногууд 5 цэгт байгуулагдсан бөгөөд энэ нь нийт 33 өрхийн 30 мянга орчим толгой малын усан хангамжийг сайжруулах, мөн Зугаагийн мал угаалгын ванн болон бэлчээрийн усалгааг нэмэгдүүлэх, малчин өрхүүд газар тариалан эрхлэх боломжийг бүрдүүлж байна.
Гүйцэтгэгч компаниас гүний насос, жижиг оврын генератор, онгоц зэрэг тоног төхөөрөмжийг бүрэн хүлээлгэн өгсөн бөгөөд малчин өрхүүд худагт байшин барьж, эд хөрөнгө хариуцан хамгаалах гэрээний дагуу эзэмшин ашиглах юм.




