CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-11-08 • 1м унших

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.  Монгол Улсын нийт хүн амын 49 хувь нь эрэгтэйчүүд, 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд дунджаар 76 насалдаг бол эрэгтэйчүүд 67 насалж байна.  Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9 жилийн зөрүүтэй.  Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд. Жендэрт суурилсан хүчирхийлэлд 87.6 хувь нь эмэгтэйчүүд өртдөг. Ажиллах хүчний оролцооны хувьд 71.4 хувь нь эрэгтэйчүүд, 53.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Шийдвэр гаргах түвшинд 74.6 хувь нь эрэгтэйчүүд, 25.4 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна. Гэхдээ улс төр, парламентын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоогоор Монгол Улс Азид манлайлж, дэлхийн түвшинд ойртож байгаа аж.

 

Монгол Улсын хэмжээнд өрх толгойлсон нийт 66.8 мянган хүн амаас өрх толгойлсон ганц бие эх 54.8 мянга, өрх толгойлсон ганц бие эцэг 11.9 мянга байна. Үүнээс 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх 27.9 мянга байгаа юм.  Эмэгтэйчүүд өдөрт дунджаар 4.1 цагийг цалингүй асрах болон гэрийн ажилд зарцуулдаг бол эрэгтэйчүүд өдөрт 1.7 цагийг зарцуулдаг гэв.

 

Хуралдааны үеэр жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж, бодлого чиглэл, зөвлөмжийн талаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Адилбиш танилцууллаа. Тэрбээр “Жендэрийн тэгш байдлыг хангах үзэл баримтлал, зарчмыг Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Хууль зүйн туслалцааны тухай хууль, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд тухайлан тусган хэрэгжүүлдэг. Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогод жендэрийн талаарх бодлогыг мөн тусгаж өгсөн байдаг. Жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг бататгах сургалт, уулзалтуудыг байгууллага болон иргэдийн дунд тогтмол зохион байгуулдаг” гэв.

Аливаа байгууллага, ААН-д Жендэрийн тэгш байдлыг хангаснаар дараах үр дүнгүүд гардаг байна.

  • Байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжинө.
  • Ажилтнуудын сэтгэл ханамж дээшилнэ.
  • Үндэсний төдийгүй олон улсын түвшинд сайн үлгэр жишээ болно

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин танилцууллаа. Нийслэлийн Боловсролын газраас бүх нийтийн жендэрийн болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Тухайлбал, 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн болон төрийн бус нийт 332 сургуулийн 6-12 дугаар ангийн 224 мянга гаруй сурагч хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд, хооллолт ба хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, аюулгүй байдал, анхны тусламж хөтөлбөрийн хүрээнд хичээл судалж байна. Эдгээр хөтөлбөрийг судалснаар сурагчид дараах мэдлэгийг олж авах юм.

  • Эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, бие бялдрын эрүүл мэнд, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болох,
  • Аливаа эрсдэлтэй зан үйлээс татгалзах, даван туулах, бусдад эерэг шаардлага тавих,
  • Олон талт соёлыг ойлгох, ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах,
  • Олон нийт, сайн дурын үйл ажиллагаанд оролцож, бусдад нөлөөлөх,
  • Нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчиндоо хүндэтгэлтэй хандах,
  • Бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө санаа тавьдаг байхад суралцана.

Нийслэлд 206 сургуульд 241 сэтгэл зүйч ажиллаж байна. 2025 оны 10 дугаар сарын байдлаар сэтгэл зүйчийн үйлчилгээг нийт давхардсан тоогоор 14600 суралцагч авчээ. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагад ажиллаж буй сэтгэл зүйчийг жендерийн чиглэлээр мэргэшүүлдэг байна. Мөн сурагчдад тэгш, хүртээмжтэй боловсрол олгох, дотуур байранд амьдардаг сурагчдыг дэмжих, ЕБС-ийн суралцагчдыг хорт зуршил, болзошгүй эрсдэлт зан үйл болон жендэрийн хэвшмэл ойлголтоос сэргийлэх үйл ажиллагаанд эцэг эх, багш, сурагчид (охид, хөвгүүд)-ын клуб, бүлгээр дамжуулан хамруулдаг байна.

Хуралдааны төгсгөлд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа нийслэлээс жендэрийн эрх тэгш байдлыг хангах хүрээнд эдийн засаг, төрийн албан дахь ЖЭТБ, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн харилцааны чиглэлээр аян, сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулдаг талаар танилцууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
13 цагийн өмнө • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
13 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
22 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
23 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
23 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Улс төр
Т.ДОРЖХАНД: Эрчим хүчний салбар уналтад орж байгаа нь шалтгаан нь цалин, хангамж муугийнх
2026-03-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хөшөөтийн уурхайн тоосжилтын улмаас хүн, мал хордож эхэлжээ
2026-03-18 • 1м унших
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
3 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх