Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран “Авлига, ашиг сонирхлоос сэргийлэх нь” хоёр дахь удаагийн сургалтыг өнөөдөр /2025.11.07/ яамны нийт албан хаагчдад зохион байгууллаа.
Сургалтаар Авлигатай тэмцэх тухай хууль, эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилт, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахад анхаарах асуудал, түгээмэл алдаа дутагдлын талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар М.Жамьяанчойжил, Р.Төрбулаг нар зөвлөмж мэдээлэл өглөө.
Авлигатай тэмцэх газраас хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд өгсөн зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчил гаргахгүй хууль дүрмийн хүрээнд ажиллахыг санууллаа.




