Дундговь аймгийн Өндөршил суманд “Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” аяны хүрээнд төрийн байгууллагуудын нээлттэй мэдээллийн өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Соёлын төвийн төлөөлөл байгууллагынхаа үйл ажиллагааны товч тайлан болон хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулж, иргэдэд нээлттэй мэдээлэл өглөө. Мөн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид “Авлигын эсрэг хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн талаар сургалт зохион байгуулж, Нийгмийн даатгал, Халамж, Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагууд цаг үеийн мэдээлэл өгсөн ба сумын хамтарсан баг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, “Хүүхдийн эрхийн тухай” хуулийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэж, гарын авлага тараан ажиллав.
Мөн төрийн албан хаагчдын дунд хууль, эрх зүйн мэдлэгийг бататгах сорил явуулж, амжилттай оролцсон албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм.
Тус өдөрлөгийг Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв болон Соёлын төв хамтран зохион байгууллаа.




