Засгийн газар өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжуулэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил"-ээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөболовсруулан Засгийн газарт танилцуулахыг Эруул мэндийн сайд Ж. Чинбүрэнд даалгав.
Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд хөндлөнгийн олон улсын аудит оруулахаар болжээ. Мөн тус компанийн сүүлийн 15 жилд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг нээлттэй байршуулж, ил тод байдлыг хангахаар болсон байна.
Мөн Эрүүл мэндийн зарим байгууллагын удирдлагууд хуурамч нэхэмжлэл үүсгэх замаар ЭМДС-ийн хөрөнгийг завшсан байж болзошгүй 229 мянга гаруй зөрчлийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаар болсон аж.




