16 настай эмэгтэй хүүхдээ "хөнөөсөн" байж болзошгүй байна
2025.11.05 •
1м унших
16 настай охин 1 сартай хүүхдээ хөнөөсөн байж болзошгүй хэргийг шалгаж байна. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны өглөө хүүхэд нас барсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус хэрэгт хүүхэд нас барсан шалтгаан, хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж байна. Эхний үзлэгээр хүүхэд бүтсэн байх магадлалтай" гэлээ.