ДУНДГОВЬ: АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН АВТО МАШИНЫ ПАРАД БОЛНО
2025.10.09 •
1м унших
Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, мөн Дундговь аймагт автотээврийн байгууллага үүсэж хөгжсөний 76 жилийн ойг тохиолдуулан автомашин, мотоциклийн парад зохион байгуулагдана.
Хэзээ: 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 12:00 цагаас
Хаана: Дундговь аймгийн төвд
Оролцох тээврийн хэрэгсэл: Эртний болон бусад төрлийн автомашин, мотоцикл
Энэхүү парадаар авто сонирхогчид, жолооч нар, иргэд хамтдаа тээврийн салбарын түүхэн хөгжлийг харуулсан өвөрмөц, сонирхолтой мөчүүдийг хуваалцах болно.
Оролцох жолооч, тээвэрчид дараах утсаар бүртгүүлнэ үү: 88560006