Хархорум хотод ногоон бүс байгуулна
2025.10.07 •
1м унших
Хархорум хотыг бүтээн байгуулах ажлын хүрээнд нийт 1500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна. Энэ хүрээнд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
Ойн газраас мод, сөөг тарьж ургуулах, арчлан хамгаалах ажил болон гүйцэтгэгчдийн тарьсан мод, сөөгийн нэр төрөл, гарал үүсэл, амьдралын хэлбэр зэрэг модны үндсэн үзүүлэлтүүд болон ургалтыг тогтоох, тооллого хийх, амьдралтын хувийг тооцох чиглэлд ажиллаж байна.