Авто зам хааж засвар хийх тул нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оруулна
2025.10.06 •
1м унших
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Сүү ХК-аас Мираж зочид буудал хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил өнөөдөр орой 23:00 цагаас эхэлнэ. Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлийн автобусны замналд өнөөдрөөс эхлэн өөрчлөлт оруулахаар болжээ.
Тодруулбал Ч:82, Ч:62, Ч:46, Ч:57, Ч:57Б, Ч:44, Ч:20Б, Ч:20А, Ч:16А, Ч:16, Ч:6, Ү:18, Ч:38, Ү:12, Д:8 гэх 15 чиглэлийн нийтийн тээвэрт түр өөрчлөлт оруулна