“Орфей” театр намар цагийн нээлтээ ОХУ-ын Тува БНУ-ын нийслэл Кызыл хотын Үндэсний их театрт хийлээ
2025.10.06 •
1м унших
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа үзэгчдийг байлдан дагуулсан “Орфей” постдрамын театр энэ намар цагийн үзвэрийн нээлтээ ОХУ-ын Тува Бүгд Найрамдах Улсын нийслэл Кызыл хотын Үндэсний их театрт хийлээ. “Орфей” театр бүтээлийн тавилт, уран сэтгэмжийн онцлог шийдлээрээ үзэгчид төдийгүй мэргэжлийнхний анхаарлын төвд байсаар ирсэн. Тиймдээ ч тус театрын шинэ уран бүтээл бүр үзэгчдэд хүлээлт үүсгэж чаддаг юм. Харин энэ удаа “Орфей” театрын хамт олон хилийн чанадад уран бүтээлээ толилуулахаар болсон байна.