АХМАД НАСТАНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
2025.10.05 •
1м унших
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд алба хаагч, ахмад настны нийгмийн баталгааг бэхжүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, ар гэрт нь бодит дэмжлэг тусламж олгох ажлыг зохион байгууллаа.
Тус газар Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан Ц.Пүрэвнямд 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр монгол гэр гардуулан өглөө.