"ИТГЭЛЦЛИЙН АЯН"
2025.10.04 •
1м унших
Нийгмийн даатгалын ерөнхий газраас шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгоход хамтран ажиллах зорилго бүхий “Итгэлцлийн аян”-ыг 2025 оны 09 сарын 15-наас 10 сарын 15-ны хооронд 1 сарын хугацаанд зохион байгуулж байна.
“Итгэлцлийн аян”-д ажил олгогч та бүхнийг идэвхтэй оролцож, Нийгмийн даатгалын байгууллагатай хамтран ажиллахыг хүсье. Аянтай холбоотой мэдээллийг харьяа Нийгмийн даатгалын газраас авах боломжтой. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хамтран хэрэгжүүлж байгаа та бүхэндээ баярлалаа.