Мах нь ув улаанаараа эргэчихсэн байсан. Бүр амьд шавьж гарч ирсэн. Зөөгчид нь хэлэхээр өө амьд л юм байна гэх гажиг хариуг өгдөг даам гарсан газар нийслэл хотын яг төвд буюу Санкт Петрбург төвийн чанх урд байрлан үйл ажиллагаа явуулдаг. Уг түргэн хоолны цэгийг хятад иргэд ажиллуулдаг бөгөөд хүний хөл хөдөлгөөн тасардаггүй. Тэгсэн атлаа НӨАТ төлдөггүй. Орж ирсэн иргэд хамгийн багадаа 50 мянган төгрөгийн хоол авч идэж байгаа гээд бодохоор чамлахааргүй орлоготой нь мэдээж.
Монгол Улсын татварын систем, хууль зөрчиж даам гарсан уг газрыг 15 жилийн зөвшөөрөлтэй гэх юм билээ. Тэгвэл уг газарт иргэдийн болон гомдол, манай мэдээлллийн сайтын сурвалжлагын мөрөөр ЦЕГ ажиллаж, шалгалт явууллаа. Асуудал хэрхэн шийдэгдсэн талаар эргэн мэдээллэх болно.




