Дундговь аймагт Соёл, урлагийн салбарын ажилтан, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ 32 ДАХЬ БАЯРЫН ӨДӨР”-т зориулсан спортын нөхөрсөг тэмцээн гар бөмбөг, дартс, олс таталт гэсэн 3 төрлөөр зохион байгуулагджээ. Тэмцээний ялагчдын шагналыг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Ц.Идэр-Оргил нар гардууллаа.
Гар бөмбөг:
Нэгдүгээр байр: Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумын Соёлын төвийн баг тамирчид
Хоёрдугаар байр: ТХДЖТ-ын баг тамирчид
Гуравдугаар байр: Дундговь аймгийн Музейн баг тамирчид
Олс таталт:
Нэгдүгээр байр: Дундговь аймгийн Музейн баг тамирчид
Хоёрдугаар байр: Өндөршил, Цагаандэлгэр, Хулд сумын Соёлын төвийн баг тамирчид
Гуравдугаар байр: Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумын Соёлын төвийн баг тамирчид
Дартс:
Нэгдүгээр байр: Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумын Соёлын төвийн баг тамирчид
Хоёрдугаар байр: Дундговь аймгийн Төв номын сангийн баг тамирчид
Гуравдугаар байр: ТТХТ-ын баг тамирчид тус тус байр эзэллээ.
Мөн Аймгийн хүндэт тэмдгээр СУАЖЗГ-ын нягтлан бодогч Т.Оюунгэрэл, МУСТА цол тэмдгээр Говь-Угтаал сумын Соёлын төвийн эрхлэгч М.Ганбуд нарыг шагналаа.





