И.Цэлмүүн шатрын бодлогын дэлхийн аварга боллоо
2025.09.27 •
1м унших
Казахстаны Алматы хотод өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний нэг хэсэг болох шатрын бодлого бодолтын ДАШТ-ийг зохион байгуулсан бөгөөд манай улсаас “Босоо ноён” клубийн тамирчин кандитат мастер И.Цэлмүүн түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрбээр 12 хүртэлх насны ангилалд боломжит 30 онооноос 29-ийг нь авч дэлхийн аварга болов.
Тэрбээр өнгөрсөн жилийн бодлого бодолтын дэлхийн шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ онд дутуугаа гүйцээж түрүүлжээ. Түүний хувьд 2025 онд ДАШТ-ээс өмнө дэлхийн цомд түрүүлээд байсан юм.