Төрийн түшээ. Сүлдэндээ залбирдаг монголчуудын хувьд төр хэмээн дээдлэгддэг асан хүн. Харин энэ цагт хүн гэхэд ч бэрх авир зан бүхий этгээдүүд УИХ-ын танхимд түмнээ төлөөлж суугаа төрийн түшээд хэмээн даналзацгаах болж. АН-ын жагсаалтын зургаад бичигдэн Төрийн ордонд түшээ болон суугч эл бүсгүйг жудагтай, шударга нэгэн гэж бодох шахсан удаа бий. “Глоб”-ын Ж.Мэндбаяр гэж голгүй луйюарчины дүү гэж гоочлогдоход нь ч дүү нь ахтайгаа адил байх албагүй гэж мунхаглаж байсныг яана.
Ихээ хол эндүүрч явснаа Жудагийн Баярмаагийн М.Нарантуяа Наратай сөргөлдсөн чат олон нийтэд ил болсноор ухаарав. Төрийн түшээ маань автобусаар ажил, сургуульдаа очигсдыг аав нь жолооч, ээж нь цэвэрлэгч байвал улныхан гэж хардаг бололтой. Товчхондоо төрийн түшээ маань түмэн олноо ингэж хардаг байх нь гээд ойлгочиход буруудах юун.
Нөгөөтэйгүүр эдийн засаг нь элгээрэ хэвтчихээд, иргэд нь ажлын байргүйдээд, амьд хүн аргатай гэдэгчлэн хувиараа худалдаа наймаа эрхлэгчид ч Ж.Баярмаа гишүүний үзэмжээр бол балайрсан өлөн тэнэгүүд болж таарах нь. Ингэхэд М.Нарантуяа Нара, Жудагийн жудаггүй охин хоёрын хэнд нь ёсзүйн хариуцлага тооцох нь жудагтай шударга шийдэл болох юм бол доо?




