Сарын хугацаанд угаарын хийн хордлогын улмаас 5 хүн нас баржээ
2025.09.26 •
1м унших
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаарын хийн хордлогын өдөр тутмын тоон мэдээг гаргаж байна. Тус төвийн мэдээлснээр есдүгээр сар гарснаас хойш угаарын хийн хордлогын улмаас таван хүн нас баржээ. Тухайлбал, энэ сарын 23-ний өдөр НЭМҮТ-д угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 81, нас барсан 3 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийг байршлаар нь авч үзвэл СХД, ЧД, БЗД, СБД, ХУД-ийн нийт 31 өрхийн 81 иргэн угаарын хийн хордлогод өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Галын шалтгаант 28 угаарын хийн шалтгаант 1 нас баралт бүртгэгдэж, нийт 2 өрхийн 3 иргэн нас баржээ.
Мөн есдүгээр сарын 24-ний өдөр нэг өрхийн хоёр хүн угаарын хийн шалтгаанаар амь эрсэдсэн байна.
Эх сурвалж: НЭМҮТ