ЦЕГ: Сураггүй алга болсон хүүгийн цогцос бүрэн бүтэн олдсон
2025.09.25 •
1м унших
Хөвсгөл аймгийн Тариалан суманд ор сураггүй алга болсон хүүг Онцгой байдал болон цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, нутгийн иргэдтэй хамтран найм хоногийн хугацаанд эрэн хайсан. Өнгөрсөн өдрүүдэд бүх боломж нөхцөлөө дайчлан эрэн хайх ажиллагааг явуулсан боловч олж чадаагүй юм. Харин өнөөдөр буюу эрлийн ес дэх өдөр хоёр нас 5 сартай хүүгийн цогцсыг алга болсон гэх байршлаас 3-4 километр зайнаас олжээ. ЦЕГ-аас хүүгийн цогцос бүрэн бүтэн олдсон. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, хэргийг мөрдөн шалгаж мэдээлнэ гэлээ.