Хөвсгөл аймгийн Тариалан сумаас 30 орчим км зайд Баянхошуу багийн Сайхан мод гэх газраас хоёр настай хүү алга болсон. Тодруулбал, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газарт энэ сарын 17-ны 17:00 цагийн орчимд хүүхэд алга болчихлоо гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Бага насны хүүхдээ машинд унтуулж орхиод мод бэлтгэж байгаад эргээд ирэхэд нь хүүхэд нь алга болсон байжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй хамтран эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулаад ес хонох гэж байна.
Тэгвэл өчигдрөөс эхлэн цахим орчинд зарим иргэд хоёр настай хүүг хамаатныхаас нь оллоо гэх мэдээлэл түгсэн. Харин ЦЕГ-аас уг мэдээллийг худал хэмээн няцаалаа.




