“Элсний наадам II”2025 оны 09-р сарын 28-нд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд 09:00 цагаас эхэлнэ. Уг наадмын хүрээнд элсний волейбол, элсний бөх, шагайн харваа, бадминтон зэрэг 4 төрлийн тэмцээн болох аж. Та бүхнийг хүрэлцэн ирж өргөнөөр сонирхохыг урьж байна.
Эргэн сануулахад, Анхдугаар наадмын ТУГ-ийг МУГТ, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, 2010 Азийн Наадмын аварга, Алдар спорт хорооны дасгалжуулагч Г.Мандахнаран залж намируулсан бол 2018 оны Пенчёны Олимпын наадмаас хэрэгжүүлж буй НЭГДСЭН тангарагийг Б.Хулан (2022 ДАШТ-ны мөнгөн медальт чөлөөт бөх), Э.Жанцан-Эрдэнэ (Тэкбол дасгалжуулагч, Хэнтий), Т.Мягмарсүрэн (шүүгч, албаны төлөөлөл волейбол) нар өргөлж байсан юм. Түүнчлэн уг наадамд 120 гаруй тамирчид спортын үнэн үзэл санаагаар хурд хүч, ур чадвараа шавхан өрсөлдсөнөөс тамирчны ёс зүй, хүндлэлээр үлгэр жишээ байсан Дархан уул аймгийн волейболын тамирчид, дасгалжуулагч, энэ наадмын аварга Ө.Баярсайхан “ШУДАРГА ТОГЛОГЧ-FAIR PLAY” шагналын эзэн болж байсан юм.
Зохион байгуулагч: Монголын Үндэсний Олимпын хороо, Дундговь аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, аймгийн Биеийн тамир спортын газар




