Дундговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаанаар "Аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашигт малтмал тээвэрлэх замын үндсэн чиглэлийг батлах" асуудлыг хэлэлцэн баталлаа.Аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашигт малтмал тээвэрлэх замын үндсэн чиглэлийг батлах тухай асуудлыг Хөдөө аж ахуй, уул уурхай байгаль орчны хөгжлийн хорооны хуралдаанаар хэлэлцэн аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд санал дүгнэлтийн Хөдөө аж ахуй, уул уурхай байгаль орчны хөгжлийн хорооны дарга П.Түвшин танилцуулж, аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашигт малтмал тээвэрлэх замын үндсэн чиглэлийн төслийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр танилцуулсан байна.
Аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашигт малтмал тээвэрлэх замын үндсэн чиглэлийг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 80 хувийн саналаар баталлаа.




