ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАР КОМИССЫН ГИШҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2025.09.24 •
1м унших
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын 30 салбар комисс 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж байна. Топруулбал, Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн салбар комиссын гишүүдийг чадавхжуулах сургалт /2025.09.17.18/ боллоо. Тус сургалтыг Японы хүүхдийг ивээх сангийн “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхжуулах сургалтыг 2021 оноос хойш нэгдсэн байдлаар танхимаар зохион байгуулаагүй байсан. 2025 онд бүх аймаг дүүргийн салбар комиссын гишүүдийг сургалтанд хамруулахаар ажиллаж байна.
