Жил бүрийн 10 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" аян өрнөдөг. Энэ хугацаанд оюутан, суралцагчдад эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулж иржээ.
Өнөөдөр үүнтэй холбоотойгоор ЭМЯ, БШУЯ, ЭМДЕГ, Боловсролын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаан загалмайн нийгэмлэг, Дотоод хэргийн их сургууль, ШУТИС, МУБИС, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл уулзаж, 2025 оны аяныг үр дүнтэй зохион байгуулахад хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр ЭМДЕГ-ын ОНХХ-ийн дарга Т.Амаржаргал өнгөрсөн хугацаанд оюутан, суралцагчдад чиглэсэн үйл ажиллагааны үр дүн, эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдал болон ЭМД-ын сангаас санхүүжүүлсэн тусламж үйлчилгээний талаарх статистик мэдээллийг танилцуулсан юм.
Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар