2025 оны наймдугаар сарын 8-9-ний өдрүүдэд байгалийн гамшигт үзэгдэл болж хүчтэй салхи салхилж, шуурга шуурсны улмаас олон малчин өрх хохирол амсаж, зарим нь орон гэргүй болсон. Угаас Баян-Өлгий аймаг уулархаг, байгалийн эрс тэс уур амьсгалтайгаараа онцлогтой.
Тэгвэл эдгээр малчин өрхүүдэд туслах зорилгоор Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Т.Аубакир, Дэлхийн зөн олон улсын байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай холбогдож хэлэлцээ хийсний үр дүнд байгалийн гамшигт өртсөн 9 сумын 62 өрхөд нийтдээ 41 сая орчим төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламжийг өгөхөөр шийдвэрлүүлжээ. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэдэг. Байгалийн гамшигт өртсөн, хохирол амссан иргэдэд туслах сайн үйлсийн аян Монгол орны өнцөг булан бүрд үргэлжилсээр байна.