Өнгөрсөн долоо хоногт Балбын Засгийн газраас цахим сүлжээг хориглох шийдвэр гаргасан. Үүнийг эсэргүүцсэн Z үеийн төлөөллүүд эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн юм. Жагсаалын үеэр 22 хүн амь үрэгдэж, 400 гаруй иргэн бэртсэний дараа Засгийн газраас цахим сүлжээний хоригийг цуцалж буйгаа мэдэгдсэн.
Тодруулбал өнгөрсөн баасан гаргаас эхлэн иргэд Facebook, YouTube, X зэрэг цахим сүлжээ рүү нэвтрэх боломжгүй болсон.
Энэ шийдвэрт бухимдсан иргэд Засгийн газрын байр руу нэвтрэх гэж оролдсон бөгөөд цагдаа нар иргэдийг зогсоохын тулд резинэн сум, нулимс асгаруулагч хий, бороохой ашиглажээ. Одоогоор тус улсад Монгол Улсын дөрвөн насанд хүрсэн иргэн, шашны чиглэлээр суралцаж буй 11-13 насны хоёр хүүхэд байгаа бөгөөд Дели дэхь ЭСЯ иргэдтэй холбоотой ажиллаж байгаа аж. Иргэд зочид буудалдаа аюулгүй байгаа бөгөөд хоолн хүнсний тасраагүй Балба кахь өргөмжит консул болон Дели дэхь ЭСЯ-наас тогтмол холбоотой ажиллаж байна гэх мэдээлллийг өглөө.




