"Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын гадна фасадны засварын ажлыг “БИ РИЧ ТРЕЙД” ХХК гэрээний дагуу 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн зураг төслийн дагуу шинэчлэн засварлах ажил үргэлжилж байгаа ба дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
1. Гадна фасад засвар /3452м2 талбайн фасадны чулуун эмульс/
2. Заслын ажил /Хүндэт зочны танхимын гадна металл фасад, лайт бокс шинэчлэх, засварлах, гэрэлтүүлэг солих, 6 баганыг чулуун хавтангаар солих 4 агааржуулалтын хоолойн гадна хэсэгт металлаар бүрэх, 20 баганыг металл хавтангаар солих/
3.Шилэн хаалга /1 давхрын орох, гарах нийт 11 хаалганы 6 нь автомат, 5 нь энгийн онгойлтой хаалга/
4. Гадна шилэн фасад, хаалга цонхны ажил /Хүндэт зочны танхимын үүдний хэсгийн 48 м2 металл цонх, хаалга солих, апрон талбайн хэсэгт 12 цонх, хаалга солих/
Тус засвар шинэчлэлийн ажил бүрэн дууссанаар нисэх буудлын гадаад өнгө үзэмж, барилгын аюулгүй байдал болон зорчигч, зочдод үзүүлэх үйлчилгээний чанар сайжрах юм.










