Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 18-нд Төрийн ордонд болсон 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах хурлын үеэр “Бэлчээрийн өвс, байгалийн хадлан экспортлохыг хориглосон” болохыг хэллээ.
Түүнчлэн өвс, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн өвс, байгалийн хадлан экспортлохыг хориглох, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох зохион байгуулалтыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран хэрэгжүүлж байгаагаа мэдээлэлдээ дурдсан.
Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сум гантай болон гандуу.
Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа аж. Улсын онцгой комиссын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг эртнээс хангах, нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатайг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон гэлээ.