Царцсан барилгуудын жагсаалтыг гаргаж танилцуулахыг үүрэгдэв
2025.08.18 •
1м унших
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Цагаандэлгэр суманд ажиллаж 2018 онд эхэлсэн Цагаандэлгэр сумын ахуйн үйлчилгээний барилга, 2020 онд баригдаж эхэлсэн Цагаандэлгэр сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилгуудтай газар дээр нь танилцлаа.
Түүнчлэн эдгээр царцсан барилгуудын гүйцээлтийн ажлын зураг төсвийг бодовсруулах, улс, орон нутгийн төсөвт суулгаж яаралтай дуусгах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.
Мөн бусад сумдад байгаа дутуу баригдсан, царцсан барилгуудын жагсаалтыг гаргаж танилцуулах, цаашид хэрхэн гүйцээх талаар санал танилцуулахыг үүрэг болголоо.